Австралийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Австралийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Австралийн Монгол дахь олон улсын хөгжлийн тусламж нь Монгол Улсыг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах, улс төрийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.

Австралийн тэтгэлэг нь хөгжиж буй орнуудад дэлхийн хөгжлийн ирээдүйг тодорхойлох манлайлагчдыг бэлтгэхэд чиглэсэн Австралийн Засгийн газраас санхүүжүүлдэг тэтгэлэг юм. Тэтгэлэгт шалгарагсад Австралид суралцан мэдлэг, мэргэжлээ дээшлүүлснээр нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгох төдийгүй Монгол-Австралийн харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна. Өргөдөл гаргагчдыг мэргэжлийн болон хувь хүний чадамж, академик ур чадвар, нэн ялангуяа Монгол Улсад тулгамдаж буй хөгжлийн сорилтуудыг шийдвэрлэхэд оруулах хувь нэмрийг харгалзан үнэлж, сонгодог.