“Эль Менчо”-г амиа алдсанаас үүдсэн үймээний улмаас 200 гаруй автомашин шатаж, 23 хоригдол оргосон гэж мэдээлжээ

“Эль Менчо”-г амиа алдсанаас үүдсэн үймээний улмаас 200 гаруй автомашин шатаж, 23 хоригдол оргосон гэж мэдээлжээ

Мексикийн томоохон хар тамхины бүлэглэлийн толгойлогч Немесио Осегера буюу "Эль Менчо" тусгай ажиллагааны үеэр амиа алдсан тул гэмт бүлэглэлүүд Мексик даяар бослого, үймээн дэгдээгээд байгаа.

Тэгвэл Халиско мужийн захирагч Пабло Лемус мягмар гарагаас эхлэн эдийн засгийн үйл ажиллагаа бүрэн сэргэсэн тухай мэдээлж, лхагва гарагт хичээл, сургуулиуд хэвийн ажиллаж эхэлнэ гэж мэдэгджээ. Мөн тус улсын Ерөнхий прокурорын газар 14 мужид гарсан үймээний улмаас 57 мөрдөн байцаах хэрэг эхлүүлсэн бөгөөд хоёр зуу гаруй автомашин шатаж, хэдэн арван бизнес дампуурч, хар тамхины картелийн замын хаалтыг цуцалж, Пуэрто Валлартагийн хойд хэсэгт орших Ихтапа шоронгоос 23 хоригдол оргосныг баталгаажуулсан байна.

Эх сурвалж: El Pais