ВИДЕО: Италид торгуулиас зугтахын тулд нохойгоороо хог хаяулсан эрийг илрүүлжээ

ВИДЕО: Италид торгуулиас зугтахын тулд нохойгоороо хог хаяулсан эрийг илрүүлжээ

Италийн Сицили арал дахь Катания хотод нэгэн эр хууль бус хог хаягдлын торгуулиас зайлсхийхийн тулд нохойгоо замын хажууд хогоо хаяхад сургаж байсан гэж орон нутгийн цагдаагийн газар мэдээлжээ.

ВИДЕО: 

Цагдаа нар тухайн нохой замын хажууд ууттай хог тавьж буйг харуулсан хоёр бичлэгийг нийтэлсэн бөгөөд бичлэгүүд энэ сарын 15, 16-нд хийдсэн байна. Албаныхны үзэж буйгаар, эзэн нь өөрөө камерын бичлэгт өртөхөөс зайлсхийхийн тулд нохойгоо зориуд ашигласан байж болзошгүй байгаа аж.

Италид ахуйн болон бусад төрлийн хог хаягдлыг хууль бусаар хаясан тохиолдолд 1500-18000 еврогийн торгууль ногдуулахын зэрэгцээ эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой байдаг ажээ. The Guardian сонинд мэдээлснээр, хууль бус хог хаягдлын асуудалтай тэмцэхийн тулд Италийн олон бүс нутагт хяналтын камерын хэрэглээг нэмэгдүүлээд байгаа юм. Катания хотын цагдаагийн газар уг этгээдийг тогтоон, холбогдох арга хэмжээ авчээ. Түүнд хэдий хэмжээний торгууль ногдуулсан нь тодорхойгүй байна.

Сонирхуулахад,  Италид хог хаягдлын үйлчилгээний үнэ нь хаана амьдарч байгаагаас, байрны хэмжээ, өрхийн гишүүдийн тоо зэргээс хамаарч өөр байдаг байна. Тухайлбал, 50-70 м2 байр жилийн 150-300 евро, 80-100 м2 байр жилийн 250-450 еврогийн үнэтэй байдаг байна.