Мексикийн томоохон хар тамхины бүлэглэлийн толгойлогч болох "Эль Менчо" буюу Немесио Осегераг цэргийн тусгай ажиллагааны явцад амь үрэгдсэн байна. Үүний улмаас орон даяар халдлага, үймээн дэгдээд байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хар тамхины хийж буй тэмцлээ эрчимжүүлэхийг Мексикээс шаардсаар байгаа. Тэгвэл Мексикийн Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, "Халискогийн шинэ үе” бүлэглэлийн толгойлогч, 60 настай Немесио Осегера тусгай ажиллагааны үеэр шархдаж, баривчлагдсан байхдаа нас баржээ. Тодруулбал, тусгай ажиллагааны үеэр дөрвөн хүн шархдаж амиа алдсан бөгөөд нэг нь Эль Менчо байсан байна.
Улмаар "Эл Менчо"-г амь үрэгдсэн тухай мэдээлэл олон нийтэд цацагдсаны дараа бүлэглэлийн гишүүд нь хэд хэдэн мужид автомашин шатааж, хурдны замыг хааж, худалдаа үйлчилгээний газруудыг галдан шатаасан байна. Үүний улмаас зэвсэгт хүчний гурван албан хаагч гэмтэж, эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд амиа алдсан иргэд одоогийн байдлаар байхгүй байна.
Эх сурвалж: Fox news