Б.Батзоригийг гишүүдийн 57,4 хувийн саналаар ажлаас нь чөлөөллөө

2020-04-17 15:24

Б.Батзоригийг гишүүдийн 57,4 хувийн саналаар ажлаас нь чөлөөллөө

Тооллогын ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, Г.Мөнхцэцэг, Ж.Бат-Эрдэнэ нар багтаж байна. 

Санал хураалтын дүнг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулж, "УИХ-ын гишүүн Б.Батзоригийн УИХ-ын гишүүнээс чөлөөлөх эсэх асуудлыг санал хураалт явууллаа. Чуулганы хуралдаанд 60 гишүүн байснаас 47 гишүүн санал хураалтад оролцсон. 27 санал буюу гишүүдийн 57.4 хувь ажлаас чөлөөлөхийг дэмжлээ" гэв. 

УИХ-ын гишүүн Б.Батзоригийг чөлөөлөх тогтоолын төслийг баталъя гэсэн санал хураалтыг ил явуулахад 

  • Их Хуралдай 16-12
  • Их Засаг танхим 6-3
  • Үндсэн хуулийн танхим 8-8
  • Д.Сүхбаатар танхим 3 
  • Эзэн Чингис хаан танхим ирц бүрдээгүй байна. 

2020-04-17 12:57

Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн эсэх санал асуулгын дүнг үдээс хойш танилцуулна

Чуулганы хуралдаанаар Б.Батзоригийн УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх өргөдлийг хэлэлцэж байна. 

Хэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэлэв. Тэрбээр "Энэ хүн бол муу хүн биш. Ёс зүйтэй үйлдэл гаргаж өргөдлөө өгч байна гэж харж байна. Эрх баригч нам маань яанадаа. Нэг, нэг хүнээр туг тахихаа боль. Хэн нь ЖДҮ-дсэн, хэн нь 60 тэрбумдсан юм. Ухамсараараа бүгд өргөдлөө өг л дөө. 49 ЖДҮ-чин өргөдлөө өгөөд сонгуульдаа шударга оролцоё гэж хүсч байна" гэлээ.

УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу гишүүнийг чөлөөлөх асуудалд нууцаар санал хураалт явуулах болов. Чуулганы хуралдаанд оролцож буй Төрийн ордны танхим бүрээс гишүүдийн төлөөллийг оролцуулан нууц санал хураалтын саналыг тоолох тооллогын комисс байгуулав.

Тооллогын комиссоос нууцаар санал хураалт явуулах журмыг танилцуулав. 

УИХ-ын гишүүн Б.Батзоригийг чөлөөлөх нууц санал хураалтыг нууцаар явуулна. Санал хураалтын дүнг чуулганы үдээс хойших хуралдаанд буюу 15.00 цагаас танилцуулна гэж УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ. 

Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийг чөлөөлөх эсэхийг шийдэх нууц санал хураалт чуулганы танхимд явдагдаж байна.

ШУУД ҮЗЭХ: