Москва хотод эмч нар ажилдаа таксигаар үнэгүй явна

Москва хотод эмч нар ажилдаа таксигаар үнэгүй явна

ОХУ-ын Алтай мужид коронавирусний халдвар бүртгэгдээгүй байсан ч өчигдөр 2 хүнээс халдвар илэрчээ. Ийнхүү дөрөвдүгээр сарын 17-ны байдлаар ОХУ-ын бүх мужид коронавируст халдвар бүртгэгджээ.

Москва, Петербургт коронавирусээр халдварласан хүний тоо хамгийн олон байна.

Мөн тус улс Ялалтын баярыг хойшлуулж 2020 оныг ахмад дайчдыг хүндэтгэх жил болгосон байна. Түүнчлэн Москва хотын захирагч эмч нарыг ажил руугаа явахад таксигаар үйлчлэх болон зочид буудалд үнэгүй байрлуулах шийдвэр гаргажээ.