Тооллогын ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, Г.Мөнхцэцэг, Ж.Бат-Эрдэнэ нар багтаж байна.
Санал хураалтын дүнг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулж, "УИХ-ын гишүүн Б.Батзоригийн УИХ-ын гишүүнээс чөлөөлөх эсэх асуудлыг санал хураалт явууллаа. Чуулганы хуралдаанд 60 гишүүн байснаас 47 гишүүн санал хураалтад оролцсон. 27 санал буюу гишүүдийн 57.4 хувь ажлаас чөлөөлөхийг дэмжлээ" гэв.
УИХ-ын гишүүн Б.Батзоригийг чөлөөлөх тогтоолын төслийг баталъя гэсэн санал хураалтыг ил явуулахад
- Их Хуралдай 16-12
- Их Засаг танхим 6-3
- Үндсэн хуулийн танхим 8-8
- Д.Сүхбаатар танхим 3
- Эзэн Чингис хаан танхим ирц бүрдээгүй байна.