ОХУ-ын "Ялалтын баяр"-ын жагсаал хойшилжээ

ОХУ-ын "Ялалтын баяр"-ын жагсаал хойшилжээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимр Путин коронавирусын нөхцөл байдлын улмаас Ялалтын баярын жагсаалыг хойшлууллаа.  Тэрээр энэ талаар пүрэв гарагт болсон Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан дээр мэдэгджээ.

Путин хэлэхдээ “Цар тахалын оргил үе нь хараахан болоогүй байгаа нь эрсдэлтэй байна. Тийм учраас ялалтын баярын жагсаал болон бусад олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах тохиромжгүй гэж үзэж байна.” гэжээ.

Дэлхийн 2-р дайнд нацист Герман улсыг Зөвлөлт ялсны 75 жилийн ойг тэмдэглэх байсан энэ жилийн жагсаалд 15000 цэрэг, хамгийн сүүлийн үеийн пуужингийн системүүдийг ашиглахаар бэлдэж байжээ. Лхагва гарагт Оросын ахмад дайчдын бүлгүүд Путиныг коронавирусын эрсдэлтэй холбоотойгоор тус арга хэмжээг хойшлуулахыг уриалсан байна. Ялалтын баярын жагсаал энэ оны сүүлээр болох болно гэж "Коммерсант" сайт мэдээлжээ. Одоогоор ямар нэг тодорхой өдөр зарлаагүй аж.

     Эх сурвалж: The Moscow Times