ОХУ будаа, гурил зэрэг бүтээгдэхүүний экспортоо зогсоожээ

ОХУ будаа, гурил зэрэг бүтээгдэхүүний экспортоо зогсоожээ

Сүүлийн ОХУ-д коронавирусийн халдварын тархалт сүүлийн үед нэмэгдэж байгаатай холбоотойгоор, тус улсын дотоодын үйлдвэрлэлийн будаа, гурил, сонгино, сармис зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг дөрөвдүгээр сарын 12-ноос энэ оны зургадугаар сарын 30-ны өдрийг хүртэл экспортлохыг хориглосон шийдвэр гаргаад байна.

Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын (ОХУ, Армен, Беларус, БНКУ, БНКирУ) хүн амыг цар тахлын үед хоол хүнсээр хангах зорилгоор экспортын бүтээгдэхүүнд ийнхүү хориг тавих болсон байна.