Хойд Солонгосын дүрвэгч анх удаа БНСУ-ын парламентад суудал авчээ

Хойд Солонгосын дүрвэгч анх удаа БНСУ-ын парламентад суудал авчээ

Хойд Солонгосын дүрвэгч Тэ Ён Хо өчигдөр БНСАУ-д болсон парламентын сонгуульд сөрөг хүчний Нэгдсэн ирээдүй намаас нэр дэвшин ялалт байгуулжээ.

Өчигдөр болсон Өмнөд Солонгосын парламентийн сонгуулийн ирц өндөр байсан ба 66,2 хувьтай байсан аж.

Тус улсад сонгуульд оролцох эрхтэй 44 сая гаруй хүн байдаг. Үндэсний ассамблейн 300 суудлын 163-ыг нь эрх барих Минжү (Ардчилсан) нам авснаар ялалт байгуулжээ.

Те Ён Хо нь Сөүл хотын баячуудын Ганнам дүүрэгт өрсөлдөн, сонгогчдын 58,4 хувийн саналаар ялсан байна. Ийнхүү тэрбээр Өмнөд Солонгосын ард иргэдийн шууд саналаар Үндэсний Ассамблейд сонгогдсон анхны дүрвэгч боллоо.

Түүний эсрэг Ардчилсан намын Ким Сон Гун нэр дэвшигч сонгогчдын 39,6 хувийн саналыг авчээ. Ким Сон Гун нь өмнө нь дөрвөн жил Үндэсний ассамблейд ажиллажээ.

Тэрбээр өмнө нь Их Британи дахь Хойд Солонгосын Элчин сайдын орлогчоор ажиллаж байгаад 2016 онд гэр бүлийн хамт дүрвэсэн байна. Өмнөд Солонгост түүнтэй адил эх орноосоо урваж, дүрвэн ирсэн 33000 гаруй хүн байдаг аж.

Тэр хэлэхдээ “Манай парламент, засгийн газрын нүүр тулж буй Хойд Солонгосын хувьд тохирсон, тогтвортой бодлогыг баримтлан чадах бүхнээ дайчлан ажиллана” хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: BBC