БНХАУ-д коронавирусийн халдварын 46 шинэ тохиолдол бүртгэгджээ

БНХАУ-д коронавирусийн халдварын 46 шинэ тохиолдол бүртгэгджээ

БНХАУ-д лхагва гарагт коронавирусний халдварын 46 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний 34 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн гэж тус улсын Үндэсний эрүүл мэндийн комисс өнөөдөр мэдээллээ.

Коронавирусийн дотоодод халдварласан 12 тохиолдлын тав нь Гуандун мужид, дөрөв нь Хэйлунжян мужид, гурав нь Бээжин хотод бүртгэгджээ.

БНХАУ-д лхагва гарагт халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй бол халдвар авсан байх магадлалтай дөрвөн шинэ тохиолдол бүртгэгдсэний гурав нь Шанхай хотод зөөвөрлөгдөн ирсэн байна. Мөн тухайн өдөрт 76 хүн эдгэрч, эмнэлгээс гарч, биеийн байдал нь хүнд хүний тоо 18-аар буурч, 95 болжээ.