Энэ долоо хоногоос НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхлэх аж.
НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам шилжүүлдэг бөгөөд
- 1-р улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- 2-р улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- 3-р улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- 4-р улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус багтаан иргэдэд олгодог билээ.
Үүний дагуу өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхлэх юм.