Малайзад хүчирхийлэлд өртсөн хоёр Монгол бүсгүйг хамгаалах байранд оруулсан гэж мэдэгдэв

Малайзад хүчирхийлэлд өртсөн хоёр Монгол бүсгүйг хамгаалах байранд оруулсан гэж мэдэгдэв

Малайзын цагдаагийн албан хаагч хоёр монгол бүсгүйг хүчирхийлсэн хэргээр баривчлагдсан гэх хэрэг одоо тус улсын цагдаагийн газар шалгагдаж байна. Тодруулбал “Монгол улсын иргэн болох 20, 37 настай хоёр эмэгтэйг бичиг баримтгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон гэсэн шалтгаанаар шалган дээр түр саатуулж, ойролцоох зочид буудал руу хүчээр авч яван хүчирхийлсэн талаар хохирогчид мэдүүлэн гомдол гаргасан байна.

Тэгвэл уг хэргийн талаар өнөөдөр/2020.04.15/ Малайзын Цагдаагийн албанаас хэвлэлийн хурал хийлээ. Цагдаагийн ахлах Букит Аман “Уг хэрэг одоогоор шалгагдаж байна. Хохирогч хоёр эмэгтэй болон тэдний найз гэх орчуулагч бүсгүйг хамгаалалтад авсан.  Одоо түр хамгаалах байранд аюулгүй байгаа. Хэргийг үйлдсэн гэх цагдаагийн ажилтныг өнгөрсөн ням гаригт баривчилсан. Бид хэрэг болсон зочид буудалд шалгалт хийж байгаа. Хэрэв уг хэрэг нотлогдвол түүнийг хуулийн дагуу шийтгэх болно” гэжээ.

Мөн Малайзад хохирогч бүсгүйчүүдийн өмгөөлөгч Мэттью Томас Филип болсон хэргийн талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэхэд түүнийг баривчилсан гэсэн мэдээлэл гарчээ. Үүнийг ахмад үгүйсгэн “Тийм зүйл болоогүй, үл ойлголцол гарсан байна” гэжээ.