НҮБ-ын тэргүүн Дональд Трампыг шүүмжилжээ

НҮБ-ын тэргүүн Дональд Трампыг шүүмжилжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад өгдөг санхүүжилтээ зогсоох тушаалыг өгсөн талаараа мэдэгдсэн билээ. Тэгвэл түүний энэ үйлдлийг НҮБ-ын ЕНБД А.Гуттерриш шүүмжилжээ.

Тэрээр "Одоо цаг нь биш. Цар тахалтай тэмцэхэд эв нэгдэл чухал байна. Дэлхий нийт нэгдэж нягтарч байж л аюулт тахлыг дарж чадна. Ийм үед ДЭМБ-ын зардлыг хасах нь ухаалаг үйлдэл биш” гэжээ.

Мөн ДЭМБ нь дэлхийн улс орнуудад гарч буй нөхцөл байдлыг нэгтгэн дэвшилттэй туршлага, шинжлэх ухаанаар батлагдсан тохиолдлуудыг нэгтгэн бусад улсуудад маш үнэтэй зөвлөмж хүргүүлж, чадах бүхнээ хийж ажиллаж байгаа, энэ ажил цар тахалтай тэмцэхэд тус болж байгааг онцолсон байна. Харин Доналд Трампын зүгээс ДЭМБ-аас шуурхай арга хэмжээг авч чадаагүй, Хятадтай хилээ хаах шийдвэрийг дэмжээгүй гэсэн шалтгаанаар санхүүжилтээ зогсоохоо мэдэгдсэн билээ.