Японы парламентын гишүүд цалингаа нэг жилийн турш 20 хувиар бууруулна

Японы парламентын гишүүд цалингаа нэг жилийн турш 20 хувиар бууруулна

Цар тахлын улмаас Японы парлементийн гишүүдийн цалинг тавдугаар сараас эхлэн нэг жилийн хугацаанд 20 хувиар бууруулах хууль батлахаар болжээ. Гишүүдийн бууруулсан цалин халдвар тархсантай холбоотойгоор хохирол амсаж буй байгууллага, иргэдэд олгох чиглэлээр зарцуулагдаж аж.

Японы парламент дээд8 доод гэсэн хоёр танхимтай бөгөөд аль аль танхимын гишүүд сард 12 мянган ам.долларын цалин авдаг байна. Гишүүдийн цалинг 20 хувь бууруулснаар 9627 ам.доллар/26 сая орчим/ болох юм.

Японд парламентын гишүүдийн цалинг бууруулах арга хэмжээг 2011 онд Японы Хоншю аралд болсон цунами, “Фүкүшима-1” атомын цахилгаан станцад гарсан ослын дараа авч хэрэгжүүлж байжээ.

Эх сурвалж: Japantimes