Нийслэлийн 375 цэгт нөөцийн махыг борлуулж байна

Нийслэлийн 375 цэгт нөөцийн махыг борлуулж байна

Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан нөөцийн махыг есөн дүүргийн 375 цэгт борлуулж байна.

НЗДТГ-ын мэдээлснээр, энэ жил нийт 5 мянган тонн мах нөөцөлж бэлтгэсний 40 хувь нь үхэр, 60 хувь нь хониных бөгөөд хонины махыг 13 мянга, үхрийнхийг 15 мянган төгрөгөөр борлуулж байна. Нөөцийн махны чанар, аюулгүй байдлыг тогтмол хянаж, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт хийж байгаа ажээ. Өмнөх жилүүдэд нөөцийн махны худалдааг гуравдугаар сараас эхлүүлдэг байсан бол энэ жил махны нийлүүлэлт багасаж, үнэ нэмэгдсэн тул ийнхүү эрт эхлүүлжээ. Нөөцийн махыг бэлтгэх стандартын шаардлага хангасан аж ахуйн нэгжүүд 11–12 дугаар сард махаа бэлтгэн, хадгалах хугацаа, чанарын шаардлагыг хангасан мах худалдаж байна.