БНСУ-д цар тахлаас үл хамааран сонгуулийн ирц өндөр байна

БНСУ-д цар тахлаас үл хамааран сонгуулийн ирц өндөр байна

Бүгд Найрамдах Солонгос Улсад Үндэсний Ассемблейн 21 дэх удаагийн сонгууль болж буй. Тэгвэл цар тахлаас үл хамааран сонгуулийн ирц маш өндөр байна. Санал хураалт 06.00-18.00 цагийн хооронд үргэлжилж байгаа бөгөөд 13.00 цагийн байдлаар сонгуулийн ирц 52 хувь байна.

Мөн гэртээ тусгаарлагдсан иргэд 18.00 цагаас хойш санал өгөх боломжтой. Тэдгээр иргэний гэрээсээ (тусгаарлалтаас) гарах зөвшөөрөгдсөн цаг нь 17.20-19.00 ба 18.00 цагаас өмнө санал хураалтын байранд ирж тусгай бүртгэлд хамрагдсан тохиолдолд л санал өгөх боломжтой юм байна. 

Харин халдвартай өвчтөнүүдийн хувьд "оршин суух хаягаар өгөх санал хураалт"-ын бүртгэлд урьдчилан хамрагдаж бүртгүүлсэн тохиолдолд шуудангаар санал өгөх юм. Өмнөд Солонгос улс хэзээ ч сонгуулиа хойшлуулж байгаагүй. Тэр ч бүү хэл 1952 онд Солонгосын хойгийн дайны үеэр ч БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болж байжээ.