Хятадын тагнуулд арван жилийн хорих ял оноожээ

Хятадын тагнуулд арван жилийн хорих ял оноожээ

БНХАУ-ын иргэн Шу Юаньжэ Украин Улсын цэргийн пуужингийн талаар нууц мэдээлэл цуглуулж байгаад үйлдэл дээрээ баригдан тус улсын Сөрөх тагнуулын албаны ажилтнуудад баривчлагджээ.

Тэрээр эрдэм шинжилгээний ажилтны нэр зүүн Украйн Улсын эрдэмтдийг хятадын тагнуулын байгууллагатай нууцаар хамтран ажиллахад ятгаж, цаашлаад мөнгө амлан, Украйны цэргийн пуужингийн үйлдвэрлэлтэй холбоотой төрийн нууцад хамаарах мэдээ, мэдээлэл олж авахыг оролдсон байна.

Украины шүүхээс Шу Юаньжэд тагнуул хийсэн хэргээр 10 жил хорих ял оноосон тухай тус улсын Аюулгүй байдлын зөвлөлөөс мэдэгджээ.