Зай барих зөвлөмжийг зөрчсөн гадаадын 25 иргэний ажиллах эрхийг цуцалжээ

Зай барих зөвлөмжийг зөрчсөн гадаадын 25 иргэний ажиллах эрхийг цуцалжээ

Коронавирусийн дотоод халдварыг урьдчилан зогсоох зорилгоор Сингапур улсын Засгийн газар “зай барих” арга хэмжээг энэ сарын 7-ноос тавдугаар сарын 4-нийг хүртэл авч хэрэгжүүлэхээр болсон. Хэрэв зөвлөмжийг зөрчвөл тухайн иргэнийг 300 ам.доллараар торгох юм. Гэсэн ч энэхүү зөвлөмжийг зөрчих тохиолдол гарсаар байгаа аж.

Тухайлбал  өчигдрийн байдлаар 200 гаруй иргэнд 300 ам.долларын торгууль оногдуулжээ.  Мөн зөвлөмжийг зөрчсөн гадаадын 25 иргэний ажиллах эрхийн үнэмлэхийг нь цуцалж, Сингапур Улсад цаашид хөдөлмөр эрхлэхийг нь хориглосон байна. Түүнчлэн бөөгнөрөл үүсгэж, гадуур амарч зугаалсан гадаадын 39 иргэнийг торгосожээ.

Тус улсын эрх баригчид “COVID-19” хууль болон хуулийн нэмэлт зохицуулалт болох “Хяналтын журам”-ын хамт баталсан. Үүний хүрээнд нийтийн хоолны үйлчилгээний газрын ажилчид амны хаалт зүүгээгүй тохиолдолд 5000 хүртэлх ам.доллараар торгож, тусгай зөвшөөрлийг цуцлах, оршин суугаа газартаа гадны хүмүүсийг нэвтрүүлэхгүй байх, уулзалт цуглаан, зохион байгуулахгүй байх гэх мэт ​арга хоригуудыг хэрэгжүүлж байна.