Бороо орж Чернобылын ойролцоо гарсан түймэр унтарчээ

Бороо орж Чернобылын ойролцоо гарсан түймэр унтарчээ

Сүүлийн 10 орчим хоног Украины хойд нутагт шатсан ойн түймэр өчигдөр /2020.04.15/ орсон борооны улмаас унтарчээ. Олон мянган га газрыг хамарсан түймэр Чернобылийн атомын цахилгаан станцын балгасанд хоёр хүрэхгүй километр зайд хүрч, хаягдаж эзгүйрсэн Припять хотын захад тулаад байсан юм.

Хэрэв түймэр 1986 оны ослын голомтод хүрсэн бол цацраг идэвхт утаа нь Украины нийслэлд хүрч болзошгүй гэсэн айдас бий болоод байсан.

Одоо хөрсөнд үлдсэн цогшилтыг унтраахаар 400 гаруй гал сөнөөгч ажиллаж байгааг Украины онцгой байдлын газар мэдээлжээ.

Даваа гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленский ард иргэддээ тайван байхыг уриалж, гал түймрийн нөхцөл байдлыг ил тод мэдээлэхээ амласан юм. Галын шалтгааныг тогтооход Чернобылийн хаалттай бүсийн ойролцоо амьдардаг эрэгтэй дөрөвдүгээр сарын 4-ний өдөр хуурай өвс шатааж байгаад гал алдсан нь мөрдлөгийн явцад тодорхой болж байжээ.

Эх сурвалж: Newsruss