МУИС сар шинийн баяртай холбогдуулан хоёрдугаар сарын 16, 17-ны өдрийн хичээлийг цахимаар орохоор болжээ

МУИС сар шинийн баяртай холбогдуулан хоёрдугаар сарын 16, 17-ны өдрийн хичээлийг цахимаар орохоор болжээ

Сар шинийн баяраар бүх нийтээрээ хоёрдугаар сарын 18-20 хүртэл амрахаар байсан. Улмаар өнөөдөр Засгийн газар хуралдаж, хоёрдугаар сарын 17-н буюу битүүний өдрийн ажлыг хоёрдугаар сарын 28-ны өдөрт шилжүүлэх шийдвэр гаргасан. Тэгвэл сар шинийн баяртай холбогдуулан Монгол Улсын Их Сургууль 2026 оны хоёрдугаар сарын 16, 17-ны өдрийн хичээлийг цахим хэлбэрээр буюу "Microsoft teams group"-ээр орох шийдвэрийг гаргажээ.