Монгол цэргүүд олон улсын хүмүүнлэгийн ажилтнуудын амийг аварчээ

Монгол цэргүүд олон улсын хүмүүнлэгийн ажилтнуудын амийг аварчээ

БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNIMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний IX ээлжийн мотобуудлагын батальон зэвсэглэсэн иргэдийг зогсоожээ.

Тодруулбал, энэ сарын 11-ний өдөр орон нутгийн цагаар 14.50 цагт Бэнтью хот дахь НҮБ-ын баазын шалган нэвтрүүлэх цэгийн гадна зэвсэглэcэн орон нутгийн долоон иргэн “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын ажилтныг барьцаалах оролдлого хийснийг манай цэргийн алба хаагчид таслан зогсоож, тухайн хүмүүнлэгийн ажилтны амь нас, аюулгүй байдлыг хамгаалсан байна.

Энэхүү ажиллагаанд ахмад Б.Цээноров, сургагч ахлагч Д.Нямдаваа, А.Мягмарсүрэн, ахлах ахлагч Н.Пунцаг, дэд ахлагч Э.Амарсайхан, М.Алтайншагай, Б.Батсүмбэрэл, Т.Баяраа, Ц.Ганбаатар, Д.Даш-Өлзий, Э.Лхгавасүрэн, Ж.Отгончулуун, С.Цэнд-Аюуш, О.Цэрэндэндэв, С.Соёлмөнх нар эрсдэлтэй нөхцөл байдалд эр зориг, мэргэжлийн ур чадвараа харуулан НҮБ-ын мандатаар хүлээсэн үүрэг нэр төртэй биелүүлж, монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөлөө.

Эх сурвалж: Зэвсэгт хүчний жанжин штаб

 




Өнөөдөр хулгана өдөр

10 цагийн өмнө