"Шатахууны хангамж тогтвортой хэвийн үргэлжилж байна" гэж холбогдох яамнаас мэдээллээ

"Шатахууны хангамж тогтвортой хэвийн үргэлжилж байна" гэж холбогдох яамнаас мэдээллээ

АҮЭБЯ-ны мэдээлснээр, өнөөдөр /2026.01.20/-ийн байдлаар Сүхбаатар, Эрээнцав, Цагааннуур, Боршоо, Замын-Үүд зэрэг авто замын боомтоор 173.182 тонн шатахуун орж ирээд байгаа аж. 

Тодруулбал, 69225 тонн АИ-92 шатахуун, 1987 тонн АИ-95 шатахуун, 96986 тонн дизель түлш, 951 тонн ТС-1 онгоцны түлш импортолжээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын өртөөд болон замд явж буй 704 вагонцистерн шатахуун байна.

Үүнийг төрлөөр нь ангилбал:

  • АИ-92 шатахуун-191 вагонцистерн буюу 11.460 тонн
  • АИ-95 шатахуун  9 вагонцистерн буюу 540 тонн
  • Дизель түлш-479 вагонцистерн буюу 28.740 тонн
  • ТС-1 онгоцны түлш-13 вагонцистерн буюу 780 тонн
  • Шингэрүүлсэн шатдаг хий-12 вагонцистерн

Мөн  газрын тосны бүтээгдэхүүний хангамж тогтвортой хэвийн байна гэжээ.