Энэтхэг улс хөл хорионы хугацаагаа тавдугаар сарын 3 хүртэл сунгалаа

Энэтхэг улс хөл хорионы хугацаагаа тавдугаар сарын 3 хүртэл сунгалаа

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди хөл хорионы хугацааг тавдугаар сарын 3 хүртэл сунгалаа. Тэрээр өнөөдөр хэвлэлүүдэд өгсөн ярилцлагадаа "Хөл хориог сунгах нь улс орныг вирусийн тархалтаас хамгаалах чухал алхам" гэжээ.

Гуравдугаар сарын 24-өөс эхэлж 21 хоног үргэлжилсэн Энэтхэгийн хөл хорио өнөөдөр дуусгавар болж байсан ч ийнхүү сунгагдлаа.  Хөл хорионы үеэр ус хүнс, цахилгаан, эрүүл мэнд, онцгой байдал зэрэг үйлчилгээний газрууд ажиллах юм байна. Харин үйлдвэр, дэлгүүр, оффис, мөргөлийн сүм зэрэг газрыг хааж, муж хоорондын автобус, метроны үйлчилгээг зогсоожээ. 

Харин вирус дэгдээгүй зарим мужид чухал гэсэн үйл ажиллагаанууд үргэлжлэх боломжтой бөгөөд хөл хорионы үеэрх нарийвчилсан удирдамж маргааш гарах аж. 

Одоогоор тус улсад коронавирусийн 10'541 тохиолдол бүртгэгдэж, 222 хүн нас бараад байна.




Өнөөдөр хулгана өдөр

10 цагийн өмнө