УИХ-ын дарга Н.Учрал Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн нарыг хүлээн авч уулзан санхүү, эдийн засгийн нөхцөл байдлын талаар санал солилцлоо.

Энэ үеэр УИХ-ын дарга Н.Учрал "Таван жилийн өмнө 400 хүнтэй ажиллаж болоод байсан Монголбанкны орон тоо нэмэгдэж, чиг үүргийн давхардал нь ихэссэн. Хэн юу хариуцаж байгаа нь мэдэгдэхгүй, мөнгө төгрөг хэвлэх зэргээр хариуцлага алдсан. Энэ бүхний ачааг нь иргэд үүрч байна. Хэмэлтийн хуулийг бүх шатанд хэрэгжүүлдэг. Гэтэл нэг байгууллага огт хэрэгжүүлэхгүй байна. Тиймээс С.Наранцогт ерөнхийлөгчид нэг л чиглэл өгмөөр байна. Хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлж шаардлагагүй орон тоонуудыг цомхотгож чиг үүргийн давхардлаа арилга. Монголбанк өөрөө санхүүгийн сахилга баттай баймаар байна. Мөн ерөнхий аудитор С.Магнайсүрэн та Монголбанкинд аудитын шалгалт оруул. Замбараагүй байдлаар мөнгө хэвлэсэн асуудал байгаа нь тогтоогдвол хуулийн байгууллагад асуудлыг нь шилжүүлэх хэрэгтэй" гэв.

ВИДЕО: