Ё.Баатарбилэг: Сургууль, цэцэрлэгийн хөл, хориог ирэх есдүгээр сарын 01-ны өдөр хүртэл сунгалаа

Ё.Баатарбилэг: Сургууль, цэцэрлэгийн хөл, хориог ирэх есдүгээр сарын 01-ны өдөр хүртэл сунгалаа

Улсын онцгой комисс хуралдаж байна. Хуралдаанаар бүх шатны сургууль, цэцэрлэгийн хөл хориог  ирэх есдүгээр сарын 01-ны өдрийг хүртэл сунгасан байна. 

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэлэхдээ "Теле хичээл зургадугаар сарын 01-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Хичээл есдүгээр сарын 01-ны өдөр орно. Цэцэрлэг, сургуулийн халаалтыг энэ сарын 15-ны өдрийн дотор зогсоож хэмнэсэн төсвөө вирустэй тэмцэх ажилд зарцуулна.

Энэ жил 9 дүгээр анги төгсөж буй хүүхдүүд улаан шугамын жагсаалтад орохгүй. ЭЕШ-ын хугацаа хуваарийг одоогийн байдлаар долдугаар сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулаад долдугаар сарын 8-9 их дээд сургууль элсэлтээ авна гэж төлөвлөсөн хэвээр байна. ЭЕШ-ыг өгөхөд Монгол хэл бичгийн шалгалтыг өгсөн байх ёстой гэсэн босго тавьдаг. Энэ жил Монгол хэл бичгийн шалгалтыг авахгүй.

2019-2020 оны хичээлийн жилд 28,500 хүүхэд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг төгсөж байна. Дөрөвдүгээр сарын 13-ны байдлаар Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 28,155 шалгуулагч бүртгүүлсэн байна. Бүртгэлийн хугацаа маргааш буюу дөрөвдүгээр сарын 15-ны 18:00 цагт хаагдах бөгөөд энэ хугацааг сунгахгүй Боловсролын үнэлгээний төвөөс удаа дараа сануулж байгаа билээ" гэлээ. 




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө