Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралджээ. Тус хороо улиралд нэг удаа хуралддаг, хамгийн сүүлд 2025.12.11-ний өдөр хуралдаад бодлогын хүүг 12 хувьд хэвээр үлдээсэн юм. Улмаар өнөөдрийн ээлжит бус хурлын шийдвэрийг Монгол банкны ерөнхийлөгч С.Наранцогт танилцуулав.
Тэрбээр, "Банкнаас иргэдэд шинээр олгох болон нөхцлийг нь өөрчлөх хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 45 хувиар шинэчлэн тогтоох, банкуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах хувь хэмжээг тус бүр нэг нэгж хувиар нэмэгдүүлэх, харгалзан 14 хувь болон 19 хувьд хүргэхээр шийдвэрлэлээ. Энэхүү боодлогын шийдэврийг гаргахад эдийн засгийн өсөлт, хэдийгээр мөнгөний хатуу бодлого үргэлжилж байгаа ч гэсэн зээлийн өсөлт өндөр түвшинд хадгалагагдаж байгаа нь нөлөөлсөн" гэлээ.