Есүс Христийн хөшөөг коронавирусын эсрэг тэмцэж буй эмч нарын зургаар гэрэлтүүллээ

Есүс Христийн хөшөөг коронавирусын эсрэг тэмцэж буй эмч нарын зургаар гэрэлтүүллээ

Өнгөрсөн ням гаригт  Бразил улсын Рио-Де-Жанейро хотод байрлах Есүс Христийн аварга том хөшөөг эмч нарын зургаар гэрэлтүүлж, дэлхий даяар коронавирусын тахлын эсрэг ажиллаж буй эмч нарт хүндэтгэл үзүүллээ.

Энэ нь хөшөөг гэрэлтүүлж буй хоёр дарь тохиолдол бөгөөд өмнө сард коронавирусын халдварын дэгдэлтэд нэрвэгдсэн хэд хэдэн улсын тугийг  хөшөө дээр гэрэлтүүлсэн юм.

 

Хөшөөг гэрэлтүүлэх үеэр хөшөөнд янз бүрийн хэлээр талархлын захиасууд гарснаас гадна "Гэртээ үлд" гэх мэт анхааруулгыг бичсэн байжээ. 

Эх сурвалж: CNN