Этиопт царцааны нүүдлийн улмаас нэг сая иргэн өлсгөлөнд нэрвэгдэх аюул нүүрлэжээ

Этиопт царцааны нүүдлийн улмаас нэг сая иргэн өлсгөлөнд нэрвэгдэх аюул нүүрлэжээ

Царцааны нүүдлийн улмаас Этиоп дахь газар тариалангийн 200 мянган га газар сүйдсэний улмаас тус улсын нэг сая орчим иргэн өлсгөлөнд нэрвэгдэх аюул нүүрлэжээ. Энэ талаар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөгч Фатума Сеид “Иргэдийг өлсгөлөнгөөс аврахын тулд яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай байна. Түүнчлэн тариаланчдад үр тариа, бордооноос гадна зээл авахад нь тусламж үзүүлэх хэрэгтэй” гэжээ.

Одоогоор хүнсний яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай хүмүүсийн дөрөвний гурав нь Этиопын зүүн цөлийн бүс нутагт амьдарч байгаа юм. Мөн коронавирусийн халдвар нөхцөл байдлыг улам дордуулж байгаа юм.

Царцаанууд Этиопоос гадна Сомали, Кени, Жибути, Эритрей, Танзани, Судан, Өмнөд Судан, Уганда зэрэг Зүүн Африкийн өргөн уудам бүс нутгаар дайран өнгөрчээ. Мэргэжилтнүүд царцаа элбэгших болсныг борооны улирал сүүлийн 40 жилд байгаагүйгээр удаан үргэлжилсэнтэй холбон тайлбарлаж байна.