АНУ-ын хүчний мөрдөж буй, өмнө нь Венесуэлийн газрын тосыг тээвэрлэж байсан танкерыг хамгаалахаар Орос улс Атлантын далайд тэнгисийн цэргийн хөлөг онгоцнууд илгээсэн талаар CBS News мэдээлжээ. Уг танкер Шотланд, Исландын хооронд зорчиж байсан бөгөөд нэр, бүртгэлээ сольсон байгаа аж.
АНУ уг хөлөг онгоцыг хориг арга хэмжээг зөрчсөн байж болзошгүй хэмээн үзэж, живүүлэхээс илүүтэй хураан авах хувилбарыг авч үзэж буйгаа мэдэгджээ. Харин Оросын тал хөлөг онгоц олон улсын усанд, олон улсын эрх зүйн дагуу зорчиж байгаа гэж мэдэгдээд АНУ болон НАТО-гийн анхаарлыг шүүмжилсэн байна. Энэхүү нөхцөл байдал нь Венесуэлийн удирдагч асан Николас Мадурог АНУ баривчилснаас хойш хэдхэн хоногийн дараа үүсч буй АНУ, Оросын харилцааны шинэ хурцадмал байдал ажээ.
Эх сурвалж: BBC