Улаанбаатарт 24 градус дулаан байна

Улаанбаатарт 24 градус дулаан байна

Өнөөдөр /2026.09.17/ Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, маргааш төвийн аймгуудын нутгаар бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ.

Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. 17-ны өдөр Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган,Сэлэнгийн зарим сумд, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун сумдын нутгаар 0.1-5.0 мм бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 

Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр +11…+16 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +18...+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +28…+33 градус, бусад нутгаар +22…+27 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. +22...+24 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.