АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Гренландыг АНУ-ын мэдэлд авах хэд хэдэн хувилбарыг, тэр дундаа цэргийн хүч хэрэглэх боломжийг хэлэлцэж байгаа талаар Цагаан ордон мэдэгджээ. Тус мэдэгдэлд Гренландыг эзэмших нь АНУ-ын үндэсний аюулгүй байдлын “тэргүүлэх зорилт” гэж дурдсан байна.
Үүний хариуд Европын хэд хэдэн улс Данийг дэмжиж, Гренландын хувь заяаг зөвхөн Дани болон Гренланд өөрсдөө шийдэх ёстой гэж мэдэгджээ. Данийн Ерөнхий сайд АНУ-ын аливаа цэргийн халдлага НАТО-гийн эв нэгдэлд ноцтой цохилт болно хэмээн анхааруулсан байна. АНУ-ын албаны эх сурвалжууд, "Гренландыг худалдан авах, эсвэл Чөлөөт Холбооны Гэрээ байгуулах зэрэг хувилбаруудыг мөн авч үзэж буйг мэдээлсэн ч АНУ-ын засаг захиргаа албан ёсоор халдах төлөвлөгөөгүй гэдгээ мэдэгджээ."
Эх сурвалж: BBC