Иргэдээ гэрээс нь гаргахгүйн тулд шөнийн цагаар цагаан нөмрөг өмссөн хүмүүсийг гудамжаар явуулж, цочоох болжээ

Иргэдээ гэрээс нь гаргахгүйн тулд шөнийн цагаар цагаан нөмрөг өмссөн хүмүүсийг гудамжаар явуулж, цочоох болжээ

Дэлхийн олон улс орны Засгийн газраас коронавирусийн халдвартай тэмцэхийн тулд төрөл бүрийн арга хэмжээнүүдийг авсаар байна. Энэтхэгт коронавирусийн толгойн багтай цагдаа нар ажиллах болсон бол Индонезид шөнийн цагаар цагаан хувцастай хүмүүсийг гадуур явуулж иргэдийг айлгах байдлаар гэрээс нь гаргахгүй байх арга хэмжээг авч эхэллээ.

Индонезийн Жава арлын Кепух тосгоны гудамж, талбайд цагаан даавуугаар биеэ ороосон иргэд сүүлийн үед үзэгдэх болсон бөгөөд энэ нь мухар сүсэгтэй оршин суугчдаа сүнсээр айлгаж гэрт нь үлдээх зорилготой арга хэмжээ юм байна.

Хамгийн сонирхолтой нь “Сүнснүүд” гудамж талбайгаар шөнийн цагаар явж, гэнэт гарч ирэн хүмүүсийг айлгаж цочоох болсноор дэглэм зөрчиж, гэрээсээ гарах явдал багассан гэнэ. 

Эх сурвалж: Straitstime