Өмнөговь аймагт бага, дунд, ахлах ангийн бүх сурагчдад үдийн хоол өгдөг болох захирамж гаргажээ

Өмнөговь аймагт бага, дунд, ахлах ангийн бүх сурагчдад үдийн хоол өгдөг болох захирамж гаргажээ

Өмнөговь аймаг 2026 онд Ерөнхий боловсролын сургуулийн бүх сурагчдыг үдийн хоол хөтөлбөрт хамруулах шийдвэрийг аймгийн ИТХ-аар хэлэлцэн баталжээ.

Тодруулбал, Политехник коллеж болон 8-12 ангийн сурагчдын хоолыг нэг өдрийн 4500 төгрөг, ЕБС-ын 6, 7-р ангийн сурагчдын үдийн хоолыг нэг өдрийн 2500 төгрөг, дотуур байрны хүүхдүүдийн хоолны зардлыг нэг өдрийн 3000 төгрөг, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардалыг 2000 төгрөгөөр нэмэгдүүлж, энэ оны нэгдүгээр сарын 02-ны өдрөөс хэрэгжүүлж эхлэхийг албаны хүмүүст үүрэг болгожээ.