Венесуэлийн түр ерөнхийлөгч Д.Родригес тангаргаа өргөжээ

Венесуэлийн түр ерөнхийлөгч Д.Родригес тангаргаа өргөжээ

Нью-Йорк хотын холбооны шүүхэд Николас Мадурог хар тамхи, терроризмтой холбоотой хэргүүдэд гэм буруутай хэмээн шүүсний дараа Венесуэлийн дэд ерөнхийлөгч Делси Родригес тус улсын түр ерөнхийлөгчөөр тангараг өргөжээ. 

Үүний дараа тус улсын түр ерөнхийлөгч Д.Родригес Н.Мадуро болон түүний эхнэр С.Флоресийг АНУ “хууль бусаар хулгайлсан” хэмээн буруутгаж, түүнийг суллахыг шаардсан байна. Мөн Венесуэлийн Үндэсний Ассемблей АНУ-ын ажиллагааг хууль бус цэргийн халдлага гэж үзэж, яаралтай тогтоол баталжээ.

Тэгвэл АНУ Н.Мадурог мансууруулах бодистой холбоотой терроризмын хуйвалдаан, кокаин импортлох хуйвалдаан, зэвсэгтэй холбоотой хэд хэдэн хэрэгт буруутгаж, түүнийг “хууль бус ерөнхийлөгч” хэмээн тодорхойлж байсан юм. 

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Венесуэлийн нөхцөл байдлаар яаралтай хуралдсан ч АНУ баривчилгааг “хууль сахиулах нарийвчилсан ажиллагаа” гэж тайлбарласан юм. Д.Родригес түр ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараа улс орны энх тайван, эдийн засаг, нийгмийн тогтвортой байдлыг хангана гэж амлаж, АНУ-тай олон улсын эрх зүйн хүрээнд хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.

Эх сурвалж: BBC