Ням гараг /2026.01.04/-т АНУ-ын Ерөнхий прокурор Пэм Бонди Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро болон түүний эхнэр Силия Флорес нарт холбогдуулан тавьж буй ял, буруутгалын талаар албан ёсоор танилцуулжээ.
Н.Мадурог “наркотерроризмын хуйвалдаан, кокаин импортлох хуйвалдаан, автомат буу болон тэсрэх, сүйтгэх төхөөрөмж хууль бусаар эзэмших, түүнчлэн ийм зэвсэг эзэмшихээр хуйвалдсан” хэрэгт буруутгажээ.
Үүний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп эдгээр хэргийг Н.Мадурогийн АНУ болон Америкийн иргэдийн эсрэг явуулсан “үхлийн аюултай мансууруулах бодисын терроризмын кампанит ажил” хэмээн тодорхойлсон байна.
Н.Мадуро өөрийгөө хар тамхины картелийн удирдагч байсан гэх бүх буруутгалыг өмнө нь удаа дараа үгүйсгэж аж. Гэсэн ч Д.Трамп түүнийг “хууль бус дарангуйлагч” гэж нэрлээд, АНУ цэргийн ажиллагаа явуулахаас долоо хоногийн өмнө “бууж өгөх”-ийг нь шаардсан гэж мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхий прокурор П.Бонди “Н.Мадуро болон түүний эхнэр Америкийн шүүхийн өмнө зогсож, АНУ-ын шударга ёсны бүрэн хатуу хариуг хүлээнэ” гэж онцолсон байна.
Одоогоор Николас Мадуро болон түүний эхнэр Силия Флорес нар Нью-Йорк хотын цагдан хорих төвд саатуулагдаж байгаа бөгөөд тэдний шүүх хурал өнөөдөр /2026.01.05/ орой эхэлж болзошгүй байна.
Эх сурвалж: BBC