БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён БНХАУ-д хийх айлчлалаа эхлүүлжээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён БНХАУ-д хийх айлчлалаа эхлүүлжээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хэлэлцээ хийхээр өчигдөр /2026.01.04/ Бээжин хотод хүрэлцэн иржээ. Айлчлалын үеэр хоёр улсын удирдагчид Умард Солонгос, эдийн засгийн харилцаа, соёлын солилцоотой холбоотой асуудлуудыг голчлон хэлэлцэх төлөвтэй байгаа аж. 

Дөрвөн хоног үргэлжлэх төрийн айлчлал нь Ли Жэ Мёны хувьд өнгөрсөн оны зургаадугаар сард үүрэгт ажилдаа орсноос хойш Хятадад хийж буй анхны айлчлал, 2019 оноос хойших Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн анхны айлчлал болж байгаа аж. Тэд өмнө нь 11 дүгээр сарын эхээр Гёнжү хотод болсон Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) дээд хэмжээний уулзалтын үеэр уулзсан бөгөөд тухайн үед Ши Жиньпин 11 жилийн дараа анх удаа Өмнөд Солонгост айлчилсан байна.