Эквадорын Ерөнхийлөгч өөрийн цалингаа 50 хувь бууруулахаа мэдэгдлээ

Эквадорын Ерөнхийлөгч өөрийн цалингаа 50 хувь бууруулахаа мэдэгдлээ

Эквадорын Ерөнхийлөгч Ленин Морено коронавирусийн халдвар тархсан энэ үед өөрийн болон Засгийн газрын гишүүдийнхээ цалинг 50 хувиар бууруулахыг үүрэг болгосон байна.

Энэ талаар тэрээр өөрийн твиттер хуудаснаа “Би өөрийн болон дэд Ерөнхийлөгч, танхимын сайд нар, дэд сайд нар, мужийн захирагчид, Үндэсний ассамблейн гишүүдийн цалинг бууруулах зохицуулалтыг хийсэн” хэмээн жиргэжээ.

Эквадорт 24 мужийн захирагч, Үндэсний ассамблейн 137 гишүүн байдаг. Одоогоор тус улсад коронавирусийн халдварын 7466 тохиолдол бүртгэгдэж, 333 хүн нас барсан байна.