“Эрдэнэс Монгол нэгдлийн төсөл хэрэгжүүлэх заавар” товхимол хэвлэгдлээ

“Эрдэнэс Монгол нэгдлийн төсөл хэрэгжүүлэх заавар” товхимол хэвлэгдлээ

“Эрдэнэс Монгол” ХХК нь хөрөнгө оруулалт, төслийн удирдлагын тогтолцоог нэгдлийн хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор нэгдлийн бүрэлдэхүүн хуулийн этгээд, үйлдвэрийн газар, төслийн нэгжүүд өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглахад хялбар, нэмэлт тайлбар, зөвлөмж, жишиг загвараар баяжуулсан “Эрдэнэс Монгол нэгдлийн төсөл хэрэгжүүлэх заавар” гарын авлагыг боловсруулж, анх удаа товхимол хэлбэрээр хэвлүүллээ.

Тус гарын авлагад төсөл эхлэхээс дуусах хүртэл хугацаанд мөрдөх төслийн баримт бичгүүдийг боловсруулах арга зүйг цогцоор нь тусгасан бөгөөд энэ нь “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд төслийг нэгдсэн стандартын дагуу хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлэхэд чиглэж байна. Улмаар эрдэс баялгийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй мега төслүүдийг урагшлуулах, Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангуудыг арвижуулахад чухал ач холбогдолтой юм.

Түүнчлэн төсөл хэрэгжүүлэх гарын авлагатай болсноор төлөвлөсөн төслүүдийг хугацаанд нь, зардлын хэтрэлтгүй (±5%) хэрэгжүүлэх, нэгдлийн үнэ цэнэ, үнэлгээг 30-аас дээш хувиар өсгөх, дунд хугацааны стратегид туссан төслүүдэд 3 тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт татах, төслийн оролцогч талуудын үүрэг, оролцоог тодорхой болгож, уялдаа холбоотой, нэгдсэн зорилго, үр дүнд хүрэх нөхцөл бүрдэж байна.

 




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

17 цагийн өмнө