Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжны зарим хэсгийн хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30 хүртэл хязгаарлалаа

Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжны зарим хэсгийн хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30 хүртэл хязгаарлалаа

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох гурван байршилд дулааны шугамын угсралтын ажил эхэлжээ.

Дулааны шугамын угсралтын ажил 2026 оны зургаадугаар сарын 15-ны өдрийн 08:00 цагаас эхэлсэн бөгөөд зургаадугаар сарын 30-ны өдрийн 00:00 цаг хүртэл үргэлжлэх юм.

Уг ажлын хүрээнд авто замын хөдөлгөөнд түр зохицуулалт хийх бөгөөд иргэд, жолооч нарыг батлагдсан түр хөдөлгөөн зохион байгуулалтын зураглалын дагуу хөдөлгөөнд оролцохыг холбогдох байгууллагаас анхаарууллаа. Иймд тухайн чиглэлээр зорчих иргэд, жолооч нар хөдөлгөөнд оролцохдоо түр зохицуулалтын мэдээлэлтэй танилцаж, хөдөлгөөний аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.

Дараах байршилд дулааны шугам угсрах тул замын хөдөлгөөнийг түр хаажээ