Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.35.2. Явган хүний гарц дээр, замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан бол хүнийг хорин нэгж буюу 20 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заасан байдаг.
Тэгвэл Элчин сайдын яамны 1200 ДК улсын дугаартай “Ниссан Патрол” маркийн автомашин явган хүний зам дээр зогсож буй зургийг иргэд цахим орчинд нийтэлсэн байдаг. Тодруулбал, тус машины дугаараар хайж үзэхэд автомашин Казакстан улсын Элчин сайдын яамны машин аж. Тэгвэл цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Элчин сайдын яамны бүрэн эрхт машин учир торгох боломжгүй байдаг" гэв. Хэдий бүрэн эрхт автомашин ч гэсэн Монгол Улсын хууль дүрмийг хүндэтгэж замын хөдөлгөөн оролцохгүй бол үүнээс шалтгаалан зам тээврийн осол, эрсдэл үүсэж болзошгүй байна.
