Николас Мадуро болон түүний эхнэр “одоо Америкийн шүүхийн өмнө хариуцлага хүлээх ёстой” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгджээ.
Тэрээр, АНУ-ын хүчин Н.Мадурог шүүхийн өмнө авчрахын тулд Каракасын төвд байрлах “маш сайн бэхлэгдсэн цэргийн цайз”-ын эсрэг ажиллагаа явуулсан гэжээ. Учир нь Н.Мадуро энгийн байшингаас илүү цайз шиг, ган хаалгатай газарт байсан. Бүх талаараа цул гангаар хамгаалагдсан. Тэд үүнийгээ "аюулгүй бүс" гэж нэрлэдэг. Гэхдээ Н.Мадуро тийшээ хүрч амжаагүй. Тэр орох гэж оролдсон ч маш хурдан гэнэдүүлэн дайрсан тул тэрээр аюулгүй бүсэдээ орж чадалгүй баригдсан.
Гэхдээ бид бүрэн бэлтгэлтэй байсан. Гангаар хамгаалсан хэсгийг нэвтлэхэд хэрэгтэй асар хүчтэй гагнуурын бамбараас эхлээд бүх зүйлийг бэлэн болгосон байсан ч ашиглах шаардлага гарсангүй" гэжээ.
Д.Трамп уг ажиллагааг өмнө нь Ираны эсрэг, тэр дундаа цөмийн объектуудын эсрэг явуулж байсан цэргийн ажиллагаатай харьцуулсан байна. Мөн тэрээр, "дэлхийн аль ч улс өчигдөр Америкийн хүрсэн түвшний амжилтыг давтаж чадаагүй” хэмээн онцлоод Венесуэлийн бүх цэргийн хүчин уг ажиллагааны үеэр “бүрэн саармагжсан” гэж Д.Трамп мэдэгджээ. Тэрээр АНУ-ын “онцгой мэргэжлийн ур чадвар”-ын үр дүнд ажиллагааны явцад Каракас хотын цахилгаан хангамжийг тасалсан гэжээ.

Н.Мадуро болон түүний эхнэр хоёулаа одоогоор АНУ-ын Нью-Йорк мужийн Өмнөд дүүргийн шүүхэд яллагдагчаар татагдаж, АНУ болон түүний иргэдийн эсрэг чиглэсэн “үхлийн аюултай мансууруулах бодистой холбоотой терроризмын кампанит ажиллагаа” явуулсан хэрэгт буруутгагдаж байгаа аж.
Эх сурвалж: BBC
