Хятадад хархнаас халдварладаг хантавирусийн тохиолдол бүртгэгджээ

Хятадад хархнаас халдварладаг хантавирусийн тохиолдол бүртгэгджээ

БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Юньнань мужийн Линьцан хотод цагаач ажилтан хархнаас халдварладаг хантавирусийн халдварын улмаас нас баржээ. Хятадын анагаах ухааны мэргэжилтнүүдийн мэдээлснээр, хантавирус нь биологийн аюултай, аминд халтай өвчнүүдийн дөрөвдүгээр түвшинд багтдаг бөгөөд хүнээс хүнд халдварлах тохиолдол маш ховор байдаг ажээ.

"Хантавирусээр үүсгэгддэг өвчний тархах эрсдлийг бусад халдварт өвчинтэй харьцуулахад бага байдаг” гэж Гуандун мужийн Фошань мужийн Халдварт өвчин судлалын газрын доктор Бай Хунлянь мэдээлжээ. Уг вирус амьсгалын замын эрхтэн тогтолцоонд халдварласан тохиолдолд хамгийн аюултай бөгөөд уушгийг ноцтой гэмтээж, амьсгалын замын үйл ажиллагааг доголдуулдаг байна.

Мэргэжилтнүүдийн хэлснээр, хантавирусээс урьдчилан сэргийлэх вакцинуудыг хэдийн гарган авсан тул уг өвчнөөс урьдчилан сэргийлж, халдварыг хяналтад авах боломжтой ажээ.

Эх сурвалж: GlobalTimes