Швейцарын бааранд гарсан гал түймрийн шалтгааныг бенгалын галтай оргилуун дарсны бөглөө гэж үзжээ

Швейцарын бааранд гарсан гал түймрийн шалтгааныг бенгалын галтай оргилуун дарсны бөглөө гэж үзжээ

Шинэ жилийн шөнө Швейцарын цанын баазын нэг бааранд гарсан гал түймрийн улмаас 40 хүний амь үрэгдэж, 119 хүн түлэгдээд байна. Тэгвэл Швейцарын мөрдөгчид оргилуун дарсны бөглөөн дээр байрлуулсан бенгалын гал таазанд хэт ойртсоны улмаас гал гарсан гэж дүгнэж байгаагаа мэдэгджээ.

Үүний дараа дуу чимээг тусгаарлах зориулалттай таазны материал галын аюулгүй байдлын стандартад нийцэж байсан эсэхийг шалгаж эхэлсэн байна. Одоо амиа алдсан хүмүүсийг таниулах ажил үргэлжилж байна. Тэдгээрийн шатсан цогцсыг таниулахад хүндрэл учирч байгаа тул ар гэрийнхнийх нь ДНХ материалыг шинжилгээнд ашиглаж байгаа аж. Мөн Итали, Францаас гадна Швейцар, Серби, Босни Херцеговина, Люксембург, Бельги, Португал, Польшийн иргэд хохирогсдын дунд байгааг албаныхан мэдээлсэн байна. Түлэгдсэн хүмүүсийг Швейцараас гадна хөрш орнуудын эмнэлэгт эмчилж байгаа юм. 




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө