Бангладешийн анхны Ерөнхийлөгчийг хөнөөсөн этгээдийг цаазаар авчээ

Бангладешийн анхны Ерөнхийлөгчийг хөнөөсөн этгээдийг цаазаар авчээ

Бангладешийн анхны Ерөнхийлөгч Шейх Мужибура Рахманыг хөнөөсөн хүмүүсийн нэг болох тус улсын армийн офицер асан Абдул Мажедын цаазын ялыг гүйцэтгэсэн тухай “The Week” сонинд мэдээлжээ.

Бангладешийн анхны Ерөнхийлөгчийг 1975 оны наймдугаар сарын 15-нд Дакка хот дахь өргөөндөө байхад нь эхнэр, гурван хүү, бусад хамаатан садан, гэр бүлийн ойр дотны хүмүүсийн хамт хөнөөсөн бөгөөд хилийн чандад байсан хоёр охин нь л амьд үлдсэн аймшигт хэрэг гарч байсан.

Цаазаар авах ялыг Бангладешийн одоогийн Ерөнхийлөгч Абдул Хамид өршөөл үзүүлэхээс татгалзсанаас хойш дөрөв хоногийн дараа гүйцэтгэжээ. Бангладешийн анхны Ерөнхийлөгчийн охин Шейх Хасина Вазед 1996 онд тус улсын Ерөнхий сайд болсныхоо дараа гэр бүлийнх нь гишүүдийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлыг дахин сэргээсэн учир Мажед эх орноосоо явахаас аргагүйд хүрчээ.

Мажед нь1975 онд Бангладешт болсон цэргийн эргэлтийн үеэр аллага үйлдсэн хэргээр цаазын ялаар шийтгүүлсэн 15 хүний нэг юм. Тэрбээр Ливи, Пакистанд нуугдаж байгаад дараа нь Энэтхэг рүү гарсан байна. Мажед Энэтхэгт коронавирусийн халдвар тархсанаас хойш гуравдугаар сарын 15 эсвэл 16-нд Бангладешт буцаж ирснээр цагдаагийн албан хаагчид баривчилж, цаазын ялыг гүйцэтгэжээ.

Эх сурвалж: TheWeek