Д.Трампаас бэлгэнд авсан "алтан түлхүүр"-ийг барьж буй зургаа БНСУ-ын ерөнхийлөгч Х хуудастаа нийтэлжээ

Д.Трампаас бэлгэнд авсан "алтан түлхүүр"-ийг барьж буй зургаа БНСУ-ын ерөнхийлөгч Х хуудастаа нийтэлжээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампаас бэлгэнд авсан Цагаан ордны алтан түлхүүрийг барьж буй зургаа олон нийтийн сүлжээнд нийтэлжээ.

Ли Жэ Мён өчигдөр /2025.12.30/ өөрийн X хаягтаа уг зургийг хуваалцан, энэхүү бэлгэдлийн бэлэг нь Сөүл, Вашингтоны хоорондын харилцааг улам гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн тэрбээр “Энэ Цагаан ордны түлхүүр байж болох уу?” хэмээн хошигнон бичжээ.

Тус алтан түлхүүрийг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн арванхоёрдугаар сард БНСУ-аас АНУ-д суугаа Элчин сайдаар дамжуулан тус улсын ерөнхийлөгч Ли Жэ Мён гардуулсан аж. Д.Трамп тус бэлгийг ойр дотнын, хүндэт зочдодоо зориулан өгдгөөрөө алдартай аж. Ли Жэ Мён тус бэлгийг харилцан итгэлцэл, нөхөрлөлийн илэрхийлэл хэмээн онцолж, Өмнөд солонгос, АНУ-ын холбоо цаашид улам батжин хөгжихийг хүсч буйгаа мэдэгджээ.

Эх сурвалж: Yonhap