Монгол Улсын иргэн өндөр халуунтай Улаан-Үдийн эмнэлэгт хүргэгджээ

Монгол Улсын иргэн өндөр халуунтай Улаан-Үдийн эмнэлэгт хүргэгджээ

ОХУ-ын нийслэл Москва хотоос Буриадад ирсэн Монголын иргэнийг тус улсын халдвартын эмнэлэгт хэвтүүлжээ. 

Дөрөвдүгээр сарын 10-нд Москва-Новосибирск-Улаан-Үд чиглэлийн нислэгээр ирсэн, Монгол Улсын иргэн 50 настай эрэгтэй  "Байкал" олон улсын нисэх буудалд буухдаа өндөр халуунтай байсан байна. Түүнтэй хамт явж байсан Монголын иргэд нутаг руугаа явжээ.

"Анхан шатны үзлэг хийхэд халуурсан шинж тэмдэгтэй байсан тул халдвартын эмнэлэгт хэвтүүлж, коронавирусний шинжилгээ хийсэн. Эхний шинжилгээний хариу сөрөг гарсан. Монгол Улсын иргэнд өвчний эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй, цусны ерөнхий шинжилгээнд эмгэг өөрчлөлтгүй, биеийнх нь байдал хэвийн байна" гэж Буриадын Эрүүл мэндийн яамны хэвлэлийн алба мэдээлжээ. Давтан шинжилгээг 10 хоногийн дараа хийх аж.

Эх сурвалж: Монцамэ агентлаг