Японд интернэт кафе хаагдсанаар олон хүн орогнох газаргүй болжээ

Японд интернэт кафе хаагдсанаар олон хүн орогнох газаргүй болжээ

Японы эрх баригчид олон мянган орон гэргүй хүмүүсийг байрлах газартай болгохоор түргэвчилж  байна. Тус улсад хөл хорио тогтоож олон нийтийн газруудыг хааснаар интернет кафед хоноглодог хүмүүс орох оронгүй болсон байна.

Томоохон улсуудтай харьцуулахад Японд орон гэргүй хүмүүс бага боловч нийслэл Токио хотод  дунджаар 4000 гаруй "интернет кафед орогногчид" амьдардаг аж. Японд интернет кафенууд ихэнхдээ онгорхой байдаг бөгөөд тэнд орон гэргүй хүмүүс унтлагын бүхээгт амарч, шүршүүрт орж, тоглоом тоглон орогнодог аж. Бизнес эрхлэгчид коронавирусын тархалтыг зогсооход туслах үүднээс үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Япон улсад коронавирусын нийт 7,370 тохиолдол бүртгэгдэж, 123 хүн нас бараад байна.

Хотын удирдлагууд орон гэргүй хүмүүсийг зочид буудлын өрөө, түр зуурын байраар хангах ажлыг эхлүүлжээ. Эрх баригчид Сайтама хотод 200 хүний багтаамжтай спорт заалыг суллаж тэдгээр хүмүүсийг байрлуулахаар болжээ.