БНХАУ-д сурагчдын хичээлийг энэ сарын 27-оос эхлүүлнэ

БНХАУ-д сурагчдын хичээлийг энэ сарын 27-оос эхлүүлнэ

БНХАУ-д сүүлийн өдрүүдэд шинээр илрэх халдварын тоо буурч, хоёр оронтой тоонд шилжээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээг сэргээн, хот хоорондын хөдөлгөөнийг нээж эхэлсэн.

Тэгвэл Бээжин хотод дунд сургууль болон төгсөх ангийн сурагчдын хичээлийг энэ сарын 27-ны өдрөөс эхлүүлэхээр болжээ.

Мөн Шанхай, Хубэй мужуудад сурагчдын хичээлийг эхлүүлэх бэлтгэлээ хангаж эхэлсэн байна. Харин төгсөх ангийн сурагчдын шалгалтыг долдугаар сараас авахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Тус улс коронавирусийн халдварын тархалтыг хязгаарлаж чадсан гэж үзэж ийм шийдвэр гаргажээ. 

Эх сурвалж: Chinadaily