Их Британийн Ерөнхий сайд эмч нарт талархал илэрхийллээ

Их Британийн Ерөнхий сайд эмч нарт талархал илэрхийллээ

Коронавирусээр өвчилсөн Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон эмчилгээ хийлгэж байгаа Сент Томас эмнэлгийн ажилтнуудад талархлаа илэрхийлжээ.

Тэрээр "Би энэ хүмүүст насан туршийн өртэй" гээд Сент Томас эмнэлгийг цар тахалтай тэмцэх үлгэр жишээ хэмээн онцолжээ.

55 настай улстөрч гуравдугаар сарын 27-ны өдөр коронавирусийн шинжилгээ нь эерэг гарсан тухай зарласан юм. Арав хоногийн хугацаанд өөрийгөө тусгаарлаж, цахимаар ажилллаж байсан ч биеийн байдал нь дордсон тул дөрөвдүгээр сарын 5-нд Ерөнхий сайд эмнэлэгт хүргэгдсэн удалгүй эрчимт эмчилгээнд шилжсэн. Улмаар наймны өдөр энгийн тасагт шилжээд буй тухай түүний ажлын алба мэдэгдээд Ерөнхий сайдын сэтгэл санаа өөдрөг, эмчийн нарийн хяналт дор эмчилгээ асаргаа үргэлжилнэ гэв.